Аппликейшн бүтээгч Монгол залуусыг “Форбес” сайт онцлов

Одоогоос хоёр жилийн өмнө Ч.Анар хэмээх залуу найзуудаасаа мөнгө зээлэхээс залхаж мөнгө зээлдэг үйлчилгээг аппликейшн болгохоор шийджээ. Түүний санаачилсан “LendMN” аппликейшн өнөөдөр Хойд Азид мобайл суурьтай, бага хэмжээний мөнгө зээлэх үйлчилгээг нэвтрүүлсэн байна. Үүсгэн байгуулагч 35 настай Ч.Анарыг Форбес сайт онцолсон бөгөөд тэдний талаар ийнхүү бичжээ. 2016 оны дөрөвдүгээр сард нэг сая ам долларын анхны санхүүжилт босгож, өнгөрсөн наймдугаар сард Монгол болон Японы хөрөнгө оруулагчдаас дөрвөн сая ам доллар босгосноор компанийнх нь зах зээлийн үнэлгээ 30.8 сая ам доллар болжээ. Виртуал ертөнцөөр дамжуулан хүмүүсийн хооронд холбоо үүсгэж мөнгө зээлдүүлэх цоо шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн бөгөөд Монголын зах зээлд зээлийн үйлчилгээ явуулах шинэ, хүртээмжтэй байдлаар аппликейшн бүтээжээ.

Үүсгэн байгуулагч Ч.Анар хэлэхдээ “Бид энэхүү апп-г бүтээж эхэлсэн үеэс Монголын арилжааны банкууд холбоо тогтоосон” гэв. Түүнчлэн Монголын дундаж цалин 390 доллар байдаг ба гэр бүл, найз нөхдөөсөө мөнгө зээлэх тохиолдол их байдаг. Хувийн журмаар зээлсэн мөнгө эргэн олгогдохдоо ховор тохиолдлууд цөөнгүй гэдгийг онцолсон байна. Тус компанийн хөрөнгө оруулагчаар Японы парламентын гишүүн асан Таками Юүичи түүний эхнэр багтах бөгөөд ирэх 12-р сард Blockchain хэмээх шинэ төслөө Япон, Филипины зах зээлд гаргахаар төлөвлөж байна.

Э.Ариун

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …