Биднийг Сири орохоор явах зуур хэдэн зуугаар тоологдох Сирийн дүрвэгсэд таарч байсны дотор олон нялх хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд дийлэнх хувийг нь эзлэж байлаа. Р. Эрдоганы Засгийн газар “Сирийн дүрвэгсэдэд Анкара нээлттэй” гэж мэдэгдсэний дараа Туркийн олон хотуудад дайны хөлөөс дайжсан сири иргэд хэдэн мянгаараа зүглэх болсон. Бид БНТУ-ын Стамбул, Анкара, Измир зэрэг хэд хэдэн хотуудад ажиллах төлвөлгөөтай байсан бөгөөд тэр тусмаа Стамбулд онц ач холбогдол өгсөн юм. Тиймдээ ч тус улсын хамгийн баян чинээлэг хотод амьдрал хайсан Сирийн дүрвэгч гэр бүлтэй холбоо тогтоож, тэдэнд тулгараад буй зовлон бэрхшээлийн талаар ярилцлага өрнүүлж амжсан. Доор үзүүлэх бичлэгийн хувьд Стамбулын Гезийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчимд өрнөх ба их хотын хөдөлгөөнд яахаа мэдэхгүй суугаа нэгэн Сири гэр бүлийн төлөөлөл гарна. Омерийн хувьд эхнэр, охин нэг хүүгийн хамтаар хэдхэн өдрийн өмнө төрлөх нутгаа Туркт ирсэн ба амьжиргаа сайтай гэж үзэн Стамбулд замын унаанд дайгдан буусан бололтой. А. Билгүүн эдгээр гэр бүлийг хамгийн түрүүнд анзаарч Улмаа тэнд “Сири” гэсэн үг хэсэг хүмүүс амнаас гараад гэдгийг дуулгаж, улмаар тэндтэй яриа өдөн хэрэг зоригийг нь сурагласан юм. Харин дараагийн хэсэгт гарч ирэх Хадерийн хувьд мөн л төрсөн дүүгийн хамтаар дайнтай эх орноо орхин Стамбулд ирсэн гэсэн. Тэрээр цаашид яахаа мэдэхгүй байгаа ч Сирид болж байгаа зүйлд үнэн сэтгэлээсээ санаа зовниж, зөвхөн өөрсдийгөө бус тэнд үлдсэн элэг нэгтнүүддээ харамсаж буй нь илт байлаа. Бидний хувьд тийм бололцоотой бус, санхүүгийн талаар ихэд хүнд байсан боловч түрийвчин дэх сүүлчийн линараа тэдэнд хувааж өгсөн. Тэр нь тийм их мөнгө биш ч гэлээ нэг орой хогийн сав ухахгүйгээр хоол, ундаа олоод идчих боломжийн мөнгө байсан болов уу. Тэднийг Аллах бурхан нь “ивээг”. Сайхан цаг удахгүй ирнээ…
Зураглаач А. Билгүүн
Сэтгүүлч Х. Уламбаяр
Гезийн парк, Стамбул, Турк
2013.09.13
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …