Тєрсний дараа гарч болох хүндрэлүүд

hirzan Тєрсний дараа Таны биеийн эсэргvйцэл суларч, умайн шарх тєлжих явцад цус алдах, євчин vvсгэгч нянгаар халдварлагдах эгзэгтэй байдалд байна. Мєн эх жирэмсний хугацаанд , тєрєхєд хvндэрч байсан, архаг хууч євчтэй, цус багадалтай, хоол тэжээлийн дутагдалтай, сэтгэл санааны хямралтай байсан бол тєрсний дараах хvндрэл vvсэх эрсдэл єндєр байна. Хэрвээ Танд тєрсний дараа доорхи шинж тэмдгээс аль нэг эсвэл хэд хэд нь илэрвэл:
• Халуурах, чичрэх, толгой євдєх
• Їтрээнээс эвгvй vнэртэй ялгадас гарах
• Хэвлийгээр базалж євдєх
• Їтрээнээс тасралтгvй цус гарч эсвэл нэг цагийн дотор 1-ээс илvv ариун цэврийн хэрэгсэл сольж байвал
яаралтай эмчид vзvvлээрэй ! Таны эрvvл мэндэд ноцтой аюул учирч байна. Цаг алдаж хэрхэвч болохгvй !

ХЄХЄЄР ХООЛЛОХ НЬ
Хvvхдээ хєхєєр хооллох нь юутай ч зvйрлэшгvй гайхамшигтай vйл явдал юм. (Зураг 13). Монголчууд хvvхдээ хєхєєр хооллохыг эрхэмлэн дээдэлж, тэр ч байтугай сайн бєхчvvд 6 нас хvртлээ хєхєє хєхдєг байсан яриа ч бий.
Эхийн сvv дээд зэргийн ариун, хvvхдэд хэрэгцээтэй уураг, нvvрс ус, єєх тос, амин дэм, эрдэс агуулсан байдаг бєгєєд хvvхдийг євчнєєс хамгаалах зориулалтын бодис агуулсан байдаг юм. Эхийн сvvг юугаар ч орлож болохгvй гэдгийг Та мэднэ.
Хvvхдээ хєхvvлэхэд эх хvvхдийн хооронд сэтгэл зvйн хамгийн нарийн холбоо vvсч, хvvхдээ хайрлах, хамгаалах сэтгэл улам хvчтэй болно.

ЯАЖ ХӨХҮҮЛЭХ ВЭ ?

Тєрсний дараа Та хvvхдээ 30 хоромын дотор хамгийн хэрэгцээтэй нарийн бvтэцтэй ангир уургаараа амлуулна. Тєрснєєс 1-3 хоногоос хойш хєхєнд сvv орно.
Та хvvхдийг хvссэн цагт нь хєхvvлж, цагийн хувиар баримтлах шаардлагагvй. Харин хєхvvлэх хоорондын хугацаа 4 цагаас ихгvй байх ёстой.
Дэлхийн Эрvvл Мэндийн Байгууллагын зєвлємжєєр Та хvvхдийг доор хаяж 6 сар хvртэл зєвхєн эхийн сvvгээр, ямар нэгэн нэмэгдэл хоолгvй бойжуулахыг хичээх хэрэгтэй. Ингэснээр хvvхэд цаашид эрvvл єсєж бойжих, гадны таагvй нєлєєнд эсэргvйцэх чадвартай болно. Хэрвээ Та боломжтой бол хvvхдээ 2 нас хvртэл хєхvvлээрэй.
Хvvхэд хєхний сvvнд цадаж байгааг хянах нь маш чухал.
Хvvхэд цатгалан байвал хєхєхєє больж тайван болно. Мєн харьяа нутаг дэвсгэрийнхээ єрхийн эмнэлэгт хvvхдийн жинг vзэж єсєлтийг хянана.
Хєхний сvvний хэмжээ нь Таны бие махбод, сэтгэл санааны байдлаас шууд хамаарна. Та зєв холлож, хангалттай хугацаагаар амарч, сэтгэл санаагаар тайван байвал сvvний хэмжээ хэвийн байна. Хэрвээ Таны хvvхэд хєхєнд цадахгvй, эсвэл хєхний сvv бага байвал Та эмчээсээ зєвєлгєє аваарай.

ХӨХӨӨ ХЭРХЭН АРЧЛАХ ВЭ?
Та хєхєє зєв арчилж сурвал хєхний товч хагарах, улмаар хєхєнд халдвар орохоос сэргийлнэ. Хєхєє арчлахад:
• Нэг удаагийн хєхєлтєєр хоёр хєхєє сулартал хєхvvлнэ. Хэрэв сvv ихтэй байвал сvvгээ сааж, хєхєє суллана.
• Хvvхдээ хєхvvлэхдээ хєхний товч болон хєхний толгойг бvрэн амлуулах хэрэгтэй.
• Хєхvvлсний дараагаар хєхєє бvлээн усаар угааж, зєєлєн даавуугаар хуурай болтол арчина.

103.mn

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …