Канадын тэрбумтан, эм бэлдмэлийн корпораци Apotex-ыг үүсгэн байгуулагч Барри Шерман болон түүний гэргий Хани нарын цогцос өнгөрсөн баасан гаригт Торонто дахь гэрийнх нь хонгилоос олджээ.
Цагдаагийнхан тэднийг гэмт хэргийн хохирогчид болсон байж болзошгүй гэж үзэн мөрдөн байцаалтыг эхлүүлээд байгаа. Шерман Apotex корпорациа 1974 онд байгуулсан бөгөөд салбартаа дэлхийд долдугаарт бичигдэх том ханган нийлүүлэгч болсон.
Нас барахаас хэдэн хоногийн өмнө хаусаа зарах талаар зар тавьсан байсан. Зарын дагуу үл хөдлөх хөрөнгийн газрын ажилтан гэрт нь очих үедээ тэдний цогцсыг илрүүлсэн аж. Цагдаагийн газраас энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Тэрбээр Канадын толгой баячуудын нэг, хүмүүнлэгийн үйлст идэвхтэй оролцдог нэгэн байсан агаад 115 оронд бүтээгдэхүүнээ нийлүүлдэг байж.
Forbes сэтгүүл Шерманы хувийн хөрөнгийг 3.2 тэрбум ам.доллар гэж үнэлсэн. Тэд дөрвөн хүүхэдтэй байжээ.