Бид арьсаа юунаас болж гэмтээдэг вэ?

Бүсгүйчүүдийн зуршил болон, бидний арьсыг ихээр гэмтээдэг зүйлсийг танилцуулъя.

Будгийн багсаа угаах

Будгийн багс нь хамгаас цэвэрхэн байх хэрэгтэй. Учир нь бид үүнийг арьсандаа хүргэж, үргэлж будаг түрхэж байдаг билээ. Иймд багсаа өнжөөд заавал нэг угааж байх нь эрүүл арьсны нууц аж.

Дэглэм барих

Бид дэглэм баримталж байна гээд, хоолоо сойж, гэдсээ өлсгөх хандлагатай байдаг. Харин ийн өлсөж турах нь биед муу бөгөөд арьсыг муухай болгодог байна.

Утасны дэлгэцийг цэвэрхэн байлгах

Ялангуяа ухаалаг гар утасны хувьд, дэлгэцийг тогтмол арчиж цэвэрлэж байх нь чухал. Бие засах, ямарваа зүйлийг хийснийхээ дараа гараа заавал угааж хэвшээрэй. Эс бөгөөс арьс тань бохирдож элдэв тууралт гарах болно.

Нүүрний скраб хэрэглэх

Нүүрний скрабыг долоо хоногт нэг удаа хэрэглэх хэрэгтэй. Ийн түрхэхдээ нүдний ойр орчмоос хол түрхэхгүй бол арьсыг үрчийлгэх, үрэвсүүлж болох гэнэ.

Усанд сэлэхийн өмнө, дараа нарны тос түрхэх

Голын эрэг, бассейнд орохын өмнө заавал нарны тос түрхэж, гарсныхаа дараа мөн дахин түрхэх хэрэгтэй. Учир нь бассейны ус нь хлор их хэмжээгээр агуулдаг тул арьсыг хуурайшуулан, ихээр гэмтээдэг байна.

Бэлтгэлийн дараа шүршүүрт орох

Биеийн тамираар хичээллэх, бэлтгэл хийсний дараа шууд хүйтэн бүлээн шүршүүрт орох нь чухал юм. Энэ нь арьсыг эрүүлжүүлэн, биеэс хэрэгцээгүй зүйлсийг гадагшлуулан, дасгалын үр дүнг нэмэгдүүлдэг байна. Түүнээс гадна цэвэр цэмцгэр байхад ихээхэн тустай билээ.

Нүүрээ ажиглах

Охид бүсгүйчүүд үргэлж л нүүрэн дээр гарсан батга, жаахан өө сэвийг анзааран эмзэглэдэг. Үнэндээ энэ нь ч зөв юм. Учир нь энэ хорвоод шалтгаангүй зүйл гэж үгүй. Арьсан дээр гарсан өөрчлөлт хүртэл таны эрүүл мэнд, дотоод эрхтний хэвийн ажиллагааг хэлээд өгдөг юм.

Халуун уснаас зайлсхийх

Та арай шууд халуун усанд ордог юм биш биз! Энэ нь таны бодож байгаагаас ч сөрөг дагавар ихтэй юм. Халуун ус нь арьсыг гэмтээж, үрчлээ, хуурайшилтыг үүсгэж байдаг ажээ. Иймд бүсгүйчүүд халуун хүйтэнд сөөлжлөн орох нь бий.

 

 


Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …