Х.Уламбаяр: ЮУГАА Ч ХУВААЛЦАХ ДАМАСКЧУУД

g

Сирийн нийслэл Дамаск хотын жирийн нэг орой. Хэдий дайн тулаантай ч эв нэгдэлтэй хэвээр. Зовсон зүдэрсэн нь бишгүй олон. Гэлээ гээд нэгнийгээ тэд орхихгүй юм. Үдэш бүр л бусад дүүргээс бүрээс хүнс цуглана. Тийм их биш л дээ. Гэхдээ л сайхан сэтгэл. Олуулаа идсэн хоол амттай гэж тэр байх. Ертөнцаас “тусгаарладах” шахсан Дамаскт юм юм л дутагдана. Тэр тусмаа шим тэжээлтэй хоол хүнс. Засгийн газар ч нөөцөө шавхаж байгаа бололтой. Саа сайгүй хүнс ховордох юм гэнэ. Ахиухан таатж аваарай гэх. Сири хоол ч Ойрхи Дорнодын бас нэг “бэлэг”. Үнэхээр ядарч ч байлаа хамтдаа суугаад хооллох нь сэтгэлд ойр. Маргааш хэнийг нь ямар тавилан хүлээж байгааг мэдэхгүй дахин ингэж суугаад хооллохыг бүгд хүснэ. Бас залбирна…

Х.Уламбаяр

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …