Гавьяат жүжигчин Д. Гүрсэдийн хүү “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг шинэчлэн дуулжээ

1981 онд зохиолч Ч.Гомбо, найруулагч Ж.Бунтар нарын үзэгчдийн хүртээл болгосон “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг нэрт найруулагч, дуучин Б.Бадрууган агсны дуулснаар хүмүүс сайн мэднэ.Тэгвэл “Гэрлэж амжаагүй явна” Монголын уран сайхны киноны гол дүрийн жүжигчид 37 жилийн дараа киноныхоо дууны клипэнд тогложээ.Киноны дууг Энхээгийн дүрд тоглосон гавьяат жүжигчин Д.Гүрсэдийн хүү Дуурь, бүжгийн эрдмийн театрын залуу дуучин Г.Тулга дахин дуулж, тун удахгүй ард түмэндээ хүргэхээр зэхэж байна.

Ингээд залуу дуучин Г.Тулгатай утсаар холбогдож, энэ талаар тодруулав.

Тэрбээр “Би 2004 онд Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангид анх элсэн орсон цагаасаа хойш аавынхаа тоглосон киноны дууг дуулах юмсан гэж боддог байсан. Ер нь тэгээд миний хоолойд их тохирдог байсан.Арван жилд сурч байхдаа “Гэрлэж амжаагүй явна” киноны дууг дуулаад явдаг байлаа. Хоёр жилийн өмнөөс дууны бичлэгэнд ороод бичүүлчихсэн байсан юм. Аавдаа хэлээд аав ч дуртай хүлээж аваад ингээд клипээ дүрсжүүлээд энэ долоо хоногтоо багтаад үзэгч сонсогчдын хүртээл болгох гээд ажиллаж байна даа”гэж ярилаа

Г.Нараа

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …