Х.Уламбаяр: СИРИЙН СӨРӨГ ХҮЧИН

1Сирийн Сөрөг хүчин буюу босогчид маш олон нэгжээс бүрэлддэг. Хэдийгээр тэд өөрсдийгөө улс төрийн хүчин хэмээн батлахыг оролдож байгаа ч ямар нэг зохион байгуулалт, дэс дараа, үйл ажиллагааны “нэгдмэл бүтэц” гэж байхгүй. Өрнөдийн орнуудад зөвшөөрөгдсөн цор ганц субъект нь Сирийн Чөлөөт Арми. Бусад нь цэвэр аллага хүчирхийлэл, дээрэм тонуул хийгчид гэж ойлгож болох юм. 

Судлаачид төдийгүй босогчид өөрсдөө хэдэн эвсэл, бүлэг, отрядаас бүрддэгээ сайн мэдэхгүй, өнөө хүртэл тогтоож чадаагүй. Энд хамгийн түгшүүртэй нь Аль-Кайда зэоэг алан хядах байгууллагын нөмөр доор бэхжсэн хэдэн зуун зэвсэгт бүлэглэлүүд ороод ирсэн. Үүнийг Сирийн Сөрөг хүчин тогтоон барьж дийлэхгүй гэдгээ өнгөрсөн хугацаанд “хангалттай” харууллаа.

Мөн Афганистан, Сомали, Чечень, Балкан, Ирак, Ливи зэрэг орнуудад дайтаж явсан мужахедууд хүртэл Сөрөг хүчний талд “хөлсний цэрэг” байдлаар байлдаж буй нь жинхэнэ “холион бантан” үүсгээд байна. Сүүлдээ Сөрөг хүчнийхэн ч хоорондоо “алалдаад” эхэлсэнийг баримт тавин өгүүлж болно. Хамгийн гол нь ардчиллын тухай цаг үргэлж ярьдаг АНУ тэргүүтэй Өрнөдийн орнуудын эдгээр террористуудыг “дэмжсээр” байгаа нь харамсалтай.

ОУ-ын тоймч Х. Уламбаяр

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …