В.Путин Оросын эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр ОХУ-д бүх нийтийн амралтын өдөр байдаг бөгөөд энэ жилийн хувьд дөрвөн хоног амарчээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэндчилгээ дэвшүүлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын эмэгтэйчүүдийн нийгмийн амьдралд оруулж буй хувь нэмрийг өндрөөр үнэлэв гэж өнгөрөгч пүрэв гарагт тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснийг Синьхуа агентлаг дамжуулсан.

“Зөвхөн эмэгтэйчүүд л гэртээ болон ажил дээрээ тав тухтай уур амьсгалыг бүрдүүлж, өдөр бүр гэр орноо өөд нь татаж, үр хүүхдүүдээ асран халамжилж, тэдэнд ёс суртахууны үлгэр дууриалал үзүүлдэг. Эмэгтэй хүний зүрх сэтгэл хамгийн үнэнч, өршөөл нь хамгийн хүчтэй бөгөөд эхийн хайр үнэхээр хязгааргүй болохыг бид мэднэ” гэж Оросын төрийн тэргүүн онцлон тэмдэглэсэн байна.

 


Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …