Арьсаа залуугаар нь авч үлдэх хамгийн үр дүнтэй 5 зуршил

Нас ахихын хэрээр арьс чинь дагаад хөгширч, урьдынх шигээ сайхан байхаа болино. Нас нэмнэ гэдэг амьдралын нэг хэсэг учраас хөгшрөхгүй байна гэж байхгүй. Харин үйл явцыг нь удаашруулж болдог. Ингээд 30 нас хүртлээ өдөр тутам тогтмол хийж байх хэрэгтэй хэдэн аргыг дурдъя. Эдгээр арга 40-50 насны хооронд нүүрэн дээр үүсэх үрчлээг урьдчилан багасгаж өгөх болно.

Гэхдээ одоо хийх зүйлийнхээ үр дүнг заавал 40-50 насны хооронд л үрчлээ үүсэх үед харна гэсэн үг биш юм шүү. 30 насандаа ч арьсандаа ямар эерэг өөрчлөлтүүд үүсч байгааг харж болно. За ингээд хамгийн түрүүнд арьс хуурайшилтаас эхлэе.

1. Хооллолтондоо анхаарч эхлэ

Өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүд нэн тэргүүний анхаарах ёстой зүйл чинь юм. Нас ахих тусам арьс шим тэжээлээ алдана. Тиймээс аль болох витаминлаг хүнс сонгож хэрэглэснээр арьс биенээсээ шим тэжээлээ авах болно. Гол төлөв омега 3, омега 6-тай бүтээгдэхүүн сонгон хэрэглэж байвал арьсанд чинь илүү тустай. Мөн долоо хоногт гурван удаа загасны мах идэж байхыг хичээгээрэй. Ингэснээр Д витамины дутагдалд орно гэсэн асуудал үүсэхгүй. Мөн өдөр бүр жимс, ногоо идэж байгаарай. Боломжтой бол түргэн хоолноос татгалзах хэрэгтэй шүү. Хэрвээ дотроосоо л эрүүл байвал гаднаасаа ч эрүүл сайхан харагдах болно.

2. Тогтмол давтамжтай ус уух

Өдөр бүр хангалттай ус ууж байх хэрэгтэй. Ус бидний биеийг бохирдлоос цэвэрлэж байдаг юм. Мөн биед хангалттай ус байхгүй байвал арьс чинь дагаад хуурайшиж эхлэх болно. Тиймээс бие байнга усаар хангагдаж байх хэрэгтэй. Ундаа, цай, кофе зэрэг нь хүний биед шаардлагатай шингэнийг нөхөж чадахгүй. Мөн дээрх уух зүйлсийг хэтрүүлж хэрэглэвэл арьсанд муу.

3. Нарнаас байнга хамгаал

Наранд удаан явж жаахан л түлэгдэхэд түргэн хөгшрөлтийн шатууд явагдаж, арьсны хорт хавдар тусах магадлал өндөрсдөг. Нарнаас хамгаалах ямар ч арга хэмжээ авахгүй яваад л байвал өөрсдөө ч мэдэхгүйгээр харлаж, үрчлээтэн, эрүүл бус дүр төрхтэй, өвчтэй арьстай болно гэсэн үг. Арьсаа нарнаас хамгаалах хамгийн зөв арга бол зориулалтын тос хэрэглэх. Нарнаас хамгаалах тос хэрэглэснээр нүүрний арьс яг өвлийнх шиг цагаан цайвар хэвээр байна гэж ойлгож болохгүй. Гэхдээ нарны хэт ягаан туяаг бууруулж, түүний хорыг нүүрний арьсанд нөлөөлөхөөс хамгаална. Мөн нүүрний арьс цэвэрхэн, өнгөлөг бор болдог. Нүүрэндээ SPF-тэй энгэсэг хэрэглэсэн ч, хөл гар, хүзүүний арьсыг ч бас нарнаас хамгаалах хэрэгтэй юм.

4. Чийгшүүлэгчийг хэзээ ч мартаж болохгүй

Ялангуяа манайх шиг цаг агаартай оронд өдөр тутам хэрэглэж байх ёстой арьс арчилгааны үндсэн бүтээгдэхүүн бол чийгшүүлэгч байх ёстой.

5. Арьс арчилгааг зуршил болтол нь хий

Арьсаа яаж цэвэрлэдэг байсан ч хамаагүй өдөрт дор хаяж хоёр удаа буюу өглөө, орой заавал цэвэрлэж байгаарай. Өглөө нүүрээ будахынхаа өмнө болон орой унтахынхаа өмнө заавал арьсаа арчилж, цэвэрлэж байх хэрэгтэй. Хэчнээн цаг орох байсан ч хамаагүй заавал хийх зүйл юм шүү. Нэг өдөр нь цэвэрлэчихээд дараагийн хоёр өдөр нь цэвэрлэхгүй байж болохгүй. Тиймээс өдөр бүр арьсаа цэвэрлэж, арчилж байгаарай. Тууштай хичээл зүтгэлийг арьс тань үнэлж л таараа.


Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …