Өнөөдөр Олон улсын АЗ ЖАРГАЛЫН ӨДӨР

Зургаан жилийн өмнө НҮБ манай дэлхийн бүхий л хүний нийтлэг мэдрэмж нь аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл байдаг гэсэн санааг дэмжих зорилгоор гуравдугаар сарын 20-ны өдрийг Олон улсын аз жаргалын өдөр болгон тунхагласан байдаг.

Үүнтэй уялдуулан НҮБ дэлхийн улс орнуудад хандан хүн бүрийн таатай амьдралыг бий болгоход бүхий л хүчин чармайлтаа гаргахыг уриалсан юм. Мөн гишүүн орнууд, олон улсын болон бүс нутгийн байгууллагууд, иргэний нийгэмд хандан Олон улсын аз жаргалын өдрийг соён гэгээрүүлэх арга хэмжээ явуулах замаар тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байв.

Олон улсын аз жаргалын өдрийг бий болгох санал Бутанаас гаралтай юм. Бутаны оршин суугчид дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүст тооцогддог. Тэд иргэдийн амьдралын таатай нөхцөлийг хэмждэг Үндэсний нийт аз жаргалын /Gross national Happiness Index/ үзүүлэлтээрээ тэргүүлж байжээ.

 


Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …