Хэвлийгээрээ таргалаад байна уу? Тэгвэл үүнийг хэрэглээд үзээрэй

Сайхан бэлхүүстэй болох хүн бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Гэхдээ та яаж, түргэн хугацаанд бэлхүүсээ өөрийн хүссэнээр болгох аргыг мэдэх үү? Бидний танд дуулгахаар бэлтгэсэн уг арга мөнгө төгрөг, цаг зав шаардахгүй гэдгээрээ давуу талтай юм. Та ердөө гэртээ байгаа хүнсний бүтээгдэхүүнүүдээ ашиглаад, богино хугацаанд хэвлийгээрээ турах боломжтой ажээ.

1.Хэвлийгээрээ яаж турах вэ?

Бид хэвлийгээрээ хурдан таргалдаг боловч турах гэж их цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулдаг. Харин тэрхүү асуудлыг хялбархан шийдэх аргыг танд зааж өгье. Ингэхийн тулд ердөө зөгийн бал болон синнамон байхад л хангалттай.

Орц:

Зөгийн бал – 1 цайны халбага
Cинамон – 1/2 цайны халбага
Ус – 1 аяга

2.Хэрхэн хийх вэ?

Аяга ус буцалгаж тавиарай.
Үүндээ 1/2 цайны халбага нунтаг cинамон хийж, таглан 1 цаг байлгана.
Халбага зөгийн балыг өмнө нь бэлтгэсэн усандаа хийж, сайтар хутгах хэрэгтэй.
Унтахаасаа өмнө тал аягыг ууж унтаарай.
Үлдсэн талыг нь хөргөгчинд хийгээд өглөө өлөн ходоодон дээрээ ууна.
Үүнийг ууж хэвшсэнээр өөхийг богино хугацаанд хайлуулж, гоолиг сайхан бэлхүүстэй болох хүсэл тань биелэх юм.


Санал болгох мэдээ

Нялх үрчлээгээ арилгахад чинь туслах нандин аргууд

Хэдэн наснаас хойш үрчлээ үүсэхийг хэвийн гэж тооцох вэ? 30 насны босго давсны дараа ихэнхи …