Ким Жон Уны эхнэр И Сол Жү хүрэлцэн ирлээ

Өмнөд болон Хойд Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт Панмунжомд дахь хүндэтгэлийн өргөөнд үргэлжилж байна. Уулзалтын  оройн зоогт Ким Жон Уны эхнэр И Сол Жү хүрэлцэн ирлээ. Хоёр Солонгосын төрийн тэргүүн нарын сүүлийн арга хэмжээ орон нутгийн цагаар 18:30-с хүндэтгэлийн оройн зоогоор үргэлжилнэ.

Ким Жон Ун өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-д албан ёсны айлчлал хийхдээ тэргүүн хатагтай И Сол Жүгийн хамт явсан билээ. Энэхүү уулзалт болохоос долоон хоногийн Ким Жон Ун эхнэрээ тэргүүн хатагтай хэмээн өргөмжилснийг ажиглагчид Өмнөд Солонгос болон АНУ-ын ерөнхийлөгч нартай уулзах дээд хэмжээний уулзалтын өмнө эхнэрийнхээ статусыг өргөж буй хэрэг гэж үзэж байсан. Тэгвэл өнөөдөр тэргүүн хатагтай И Сол Жү Өмнөд Солонгост хүрэлцэн ирлээ.

Мөн Хоёр Солонгосын удирдагч нарын дээд хэмжээний уулзалт “Энх тайван, шинэ эхлэл” уриан дор явагдаж  Панмунжомд дахь цэцэрлэгт хүрээлэнд хамт мод тарив.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …