Мао Зэдуны ач хүү Хойд Солонгост амиа алдсан байж болзошгүй гэв

Хятадын коммунист хувьсгалч Мао Зэдуны цор ганц ач хүү Мао Шинью өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-нд Хойд Солонгост автобусны ослоор нас барсан байж болзошгүй талаар Францын радио мэдээлж байна. Автобусны ослоор Хятадын 32 жуулчин амиа алдсан, тэдний дунд Мао Шинью байсан байж болзошгүй гэнэ. Мао Шинью нь Мао Зэдуны хоёр дахь хүү Мао Аньцины хүү юм. Мао Шинью нь Хятадын Ардын чөлөөлөх армийн генерал байжээ.

Францын радио (Radio France International) мэдээлснээр жуулчид Өмнөд Пхеньянд байдаг оршуулгын газарт очоод буцах замдаа ийнхүү осолдсон байна. Тус оршуулгын газарт Солонгосын дайнд амь үрэгдсэн хятадын цэргийн шарил байдаг ажээ. Тус оршуулгын газарт Мао Зэдуны том хүү Аньиныг оршуулсан байдаг юм байна. Иймээс Шинью авга ахынхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх гэж очихдоо ийнхүү осолдсон байх магадлалтай гэж таамаглаж байгаа аж.

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …