“Гэгээн Муза” 14 дэх удаагийн наадмын шилдгүүд Ням гаригт тодорно

“Гэгээн Муза” 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын  шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 13-нд  Улсын Драмын Эрдмийн Театрт  болно.

14 дэх удаагийн олон улсын театрын наадамд “Хүүхэд оролцооны бүтээл” “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл”, “Нэг хүний жүжгийн төрөл”-өөр зохион байгуулагдаж байгаа юм.

Наадамд Монгол, ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Украйн улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид оролцоно.

Шалгаруулалтад оролцох 26 бүтээлд ойролцоогоор 500 гаруй уран бүтээлчид оролцох ба түүнээс 90 гаруй  уран бүтээлчид дээрх 4 төрөлд нэр дэвшиж байна.

“ГЭГЭЭН МУЗА” 14 ДЭХ УДААГИЙН

ОЛОН УЛСЫН ТЕАТРЫН НААДАМД НЭР ДЭВШИГЧИД

Драмын жүжгийн төрөлд

  • “Адууны түүх” /УДЭТеатр/
  • “Жаргаагүй нар” /УДЭТеатр /
  • “Би эндээс явахгүй” /УДЭТеатр/
  • “Монгол ардын суут” /УХТеатр/
  • “Годо-г хүлээсэн нь” /Black box театр/
  • “Далан худалч” /Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театр/

 Шилдэг найруулагч

  • Ч.Түвшин  “Жаргаагүй нар” жүжгээр
  • Н.Наранбаатар “Би эндээс явахгүй” жүжгээр
  • Б.Баатар “Монгол ардын суут” жүжгээр
  • Б.Баатар, Г.Ган-Очир “Адууны түүх” жүжгээр
  • М.Боролдой “Годо-г хүлээсэн нь” жүжгээр
  • З.Далай “Далан худалч”  жүжгээр

Шилдэг тайзны зураач

  • Т.Алтан-Од, О.Баярмагнай “Жаргаагүй нар” жүжгээр
  • О.Баярмагнай   “Адууны түүх”  жүжгээр
  • В.Энх-Амгалан  “Монгол ардын суут” жүжгээр
  • С.Гантулга “Далан худалч” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч

  • Б.Бямбабаяр “Жаргаагүй нар” жүжгээр
  • Т.Сэр-Од “Монгол ардын суут” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

Б.Шинэбаяр “Жаргаагүй нар”  жүжгийн Нацагдоржийн дүрээр

“Адууны түүх”  жүжгийн Холстмерийн дүрээр

Г.Мягмарнаран

С.Болд-Эрдэнэ

Э.Тодгэрэл

О.Гэрэлсүх “Би эндээс явахгүй” жүжгийн Дорлигийн дүрээр

  • Г.Мөнхжаргал  “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Эстрагоны дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр

Н.Баярмаа “Жаргаагүй нар” жүжгийн Пагмадуламын дүрээр

Н.Баярмаа   “Би эндээс явахгүй” жүжгийн Дулмаагийн дүрээр

  • Д.Оюунзул “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • А.Чингүн   “Жаргаагүй нар”  жүжгийн Намдагийн дүрээр
  • Б.Шинэбаяр “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр

Г.Амгаланбаатар “Би эндээс явахгүй”  жүжгийн Цэвэгийн дүрээр

Д.Баттөмөр  “Би эндээс явахгүй” жүжгийн Жамцын дүрээр

  • Б.Сүхчулуун “Далан худалч” жүжгийн Данжаадын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

Б.Одончимэг “Би эндээс явахгүй” жүжгийн Сэржмаагийн дүрээр

Ж.Оюундарь “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр

  • Я.Өнөртуул    “Монгол ардын суут” жүжгийн Согтуу хүүхний дүрээр
  • Д.Болортуяа    “Далан худалч” жүжгийн Пагмын дүрээр

Хөгжимт жүжгийн төрөлд

  • “Өндөр гэгээн” /Завхан аймгийн ХДТеатрын бүтээл/
  • “Манлайбаатар” /Дорнод аймгийн ХДТеатрын бүтээл/
  • “Алтан хундага” /ӨМӨЗО-ны Ордос хотын Хангин хошууны Улаан мөчир/
  • “Хайр шингэсэн тоорой” / ӨМӨЗО-ны Дэдэма урлагийн ажил мэргэжлийн дээд сургууль/

Шилдэг найруулагч

  • Н.Наранбаатар   “Өндөр гэгээн” жүжгээр
  • Ч.Найдандорж    “Манлайбаатар” жүжгээр
  • н.Лхагважаргал “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
  • Г.Навчинхуар “Алтан хундага” жүжгээр

Шилдэг тайзны зураач

  • Т.Ганхуяг “Өндөр гэгээн” жүжгээр
  • Я.Санжаасүрэн “Манлайбаатар” жүжгээр
  • С.Ариунболд, В.Сэргэлэн “Алтан хундага” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч

  • Т.Сэр-Од “Өндөр гэгээн” жүжгээр
  • В.Боролдой “Манлайбаатар” жүжгээр
  • Н.Жанцанноров, Б.Алтанхуяг “Хайр шингэсэн тоорой” жүжгээр
  • Ш Вий Дун, Х.Очирхуяг “Алтан хундага” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

  • Ч.Лхагвадорж  “Өндөр гэгээн” жүжгийн Өндөр гэгээний дүрээр
  • Ц.Төмөрбаатар “Манлайбаатар” жүжгийн Манлайбаатарын дүрээр
  • Боо Таяан Боо    “Хайр шингэсэн тоорой” Мөнхөөгийн дүрээр
  • Ж.Гэрэлт “Алтан хундага” жүжгийн Эвт мэргэний дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Зулаа “Хайр шингэсэн тоорой” Соёлын дүрээр
  • Ш.Ургаа “Алтан хундага” жүжгийн Өлзийгуагийн дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Б.Сандуйжав  “Өндөр гэгээн” жүжгийн Тойн ламын дүрээр
  • н.Дамба  “Хайр шингэсэн тоорой” Насангийн дүрээр
  • Вийшодун “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Ариунзаяа “Өндөр гэгээн” жүжгийн Манжийн хатны дүрээр
  • В.Алтангоо “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр

Хүүхдийн жүжгийн төрөлд

“Царцаа Намжил” /УДЭТеатр/

  • “Ярьдаг мод” /Дорнод аймгийн ХДТеатр/
  • “Эвтэй 4 амьтан” /ӨМӨЗОрны Ордос хотын Хангин хошууны Улаан мөчир/
  • “Мандрагора” /Аргентин/

Шилдэг жүжгийн зохиолч

  • Б.Хишигзаяа, Я.Баяраа “Царцаа Намжил” жүжгээр
  • Б.Мөнх-Амьдрал “Ярьдаг мод” жүжгээр
  • Ү.Ванзйлноров   “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг жүжгийн найруулагч

  • Б.Хишигзаяа  “Царцаа Намжил” жүжгээр
  • Б.Мөнх-Амьдрал  “Ярьдаг мод” жүжгээр
  • Г.Навчинхуар  “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг тайзны зураач

  • Л.Цэрэндулам  “Царцаа Намжил” жүжгээр
  • Г.Доржгочоо   “Ярьдаг мод” жүжгээр
  • С.Ариунболд, В.Сэргэлэн “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч

  • Б.Цацрал    “Царцаа Намжил” жүжгээр
  • Ө.Ариунбаатар “Ярьдаг мод” жүжгээр
  • Р.Дорноо, Ду Вий Гун  “Эвтэй 4 амьтан” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

  • Б.Золжаргал  “Царцаа Намжил” жүжгийн Намжилын дүрээр
  • Э.Батмөнх    “Ярьдаг мод” жүжгийн Мандахын дүрээр
  • Хуан Круз “Мандрагора” жүжгээр

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Т.Халиунсор “Ярьдаг мод” жүжгийн Золбоогийн дүрээр
  • Ш.Нараа “Эвтэй 4 амьтан” жүжгийн Үнэгийн дүрээр
  • Агеда Андреа “Мандрагора” жүжгээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Э.Тодгэрэл   “Царцаа Намжил” жүжгийн Муурын дүрээр
  • Э.Батболд     “Ярьдаг мод” жүжгийн Өвгөн модны дүрээр
  • В.Агаар   “Эвтэй 4 амьтан” жүжгийн Бичийн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Э.Оюундарь  “Царцаа Намжил” жүжгийн Хатны дүрээр
  • Б.Золзаяа   “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр
  • Ш.Ургаа  “Эвтэй 4 амьтан” жүжгийн Шувууны дүрээр

Нэг хүний жүжгийн төрөлд

  • Labyrinth-Төөрөх хонгил” /Монгол/
  • “Нохойн хурим” /Монгол/
  • “Итгэлийг эвдэгч” /Монгол/
  • “Бэрд” /Монгол/
  • “Цагаан толбо” /Монгол/
  • “Үг +үгүй=1” /Монгол/
  • “Үнэртэнд шунагч” /Монгол/
  • “Муур байсан ч болоосой” /Украйн/
  • “Хоёрын хооронд” /АНУ/

Шилдэг зохиолч

  • Г.Мишээл “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Я.Баяраа  “Цагаан толбо” жүжгээр
  • Э.Дашзэвэг “Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Неда Неждана  “Муур байсан ч болоосой” жүжгээр
  • Ибрахим Миари “Хоёрын дунд” жүжгээр

Шилдэг найруулагч

  • О.Итгэл “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
  • Г.Мишээл “Нохойн хурим” жүжгээр
  • Э.Дашзэвэг “Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Л.Энхбаяр   “Цагаан толбо” жүжгээр
  • С.Мягмар      “Үг +үгүй=1” жүжгээр
  • Володымир Завалник “Муур байсан ч болоосой” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин

  • Г.Номуун   “Labyrinth-Төөрөх хонгил” жүжгээр
  • Ч.Уранбилэг “Нохойн хурим” жүжгээр
  • Ханна Яремчук   “Муур байсан ч болоосой” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин

  • Г.Мишээл  “Итгэлийг эвдэгч” жүжгээр
  • Г.Баттөр  “Бэрд” жүжгээр
  • Г.Алтангэрэл  “Цагаан толбо” жүжгээр
  • Г.Мөнхжаргал “Үг +үгүй=1” жүжгээр
  • н.Гансэлэм  “Үнэртэнд шунагч” жүжгээр
  • Ибрахим Миари “Хоёрын дунд” жүжгээр

Санал болгох мэдээ

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

“Татар” хамтлагийн бодит түүхээс сэдэвлэсэн “TATAР” уран сайхны кино есдүгээр сарын 19-нөөс бүх кинотеатруудаар үзэгчдийн …