Уэльсийн Эрхэмсэг Хунтайж Харри болон хатагтай Меган Маркл нар маргааш /2018.05.19/-нд Виндзорийн шилтгээн дэх Гэгээн Жоржийн сүмд хуримлана. Өнгөрсөн 2017 оны арваннэгдүгээр сард сүй тавьснаас хойш тэд Их Британи улсаар тойрон айлчлал хийсэн бөгөөд энэ хугацаанд ард иргэдээс ирж буй дэмжлэгт гүнээ талархаж буйгаа илэрхийлжээ.
Хунтайж Харри болон хатагтай Маркл хуримандаа аль болох олон нийтийг хамруулах хүсэлтэй байгаа юм. Иймээс Британийн муж бүрийн Лорд-төлөөлөгч нар олон нийтийн ажилд өндөр хувь нэмэр оруулж идэвхтэй оролцдог 1200 иргэнийг энэхүү тэмдэглэлт баярт оролцуулахаар нэрийг нь дэвшүүлсэн.
Эдгээр иргэд өөрсдийн хийдэг ажил, сайн үйлсийн аян зэргийнхээ талаар хэвлэл мэдээллийнхэнтэй хуваалцаж байгаа. Тэдний хуримыг тохиолдуулан залуу манлайлагчид болон нийгмийн сайн сайхны төлөө бахдам ажлуудыг хийж буй иргэдийн амжилтыг тэмдэглэх боломж олдож буйд хосууд туйлын баяртай байна.
Хунтайжийн ээжийн эгч дүү нар тус гэрлэх ёслолд оролцох бөгөөд Уэльсийн гүнж Дианагийн эгч Жэйн Фелловс авхай хуримын ёслолд зориулан үг хэлнэ.