“Фуэго” галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгджээ

 

Төв Америкийн Гватемал улсын “Фуэго” галт уул дэлбэрсний улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 65 болсон тухай Байгалийн гамшгийн үр дагаврыг бууруулах үндэсний албаны төлөөлөгч Давид де Леон мэдэгдсэнийг “Prensa Libre” цахим хуудас уламжилжээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр, гамшгийн улмаас 46 хүн бэртэл гэмтэл авсан байна. Түүнчлэн 3260 хүнийг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд түр хоргодох байруудад 1680 хүн байрлаж байгаа аж. Гамшигт 1,7 сая хүн өртжээ.

Г.Бат

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …