Венесуэль улс Америкийн улсуудын байгууллагаас /АУБ/ гарч байгааг тус улсын гадаад хэргийн сайд Хорхе Арреаса батлан мэдэгджээ.
“Манай улс бүрэн эрхт улсын хувьд АУБ-аас гарах эрхтэй. Энэ байгууллагаас гарч байгаадаа бид баяртай байна” гэж Хорхе Арреаса Вашингтон хотод болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
АНУ-ын санал болгосон Венесуэлийн нөхцөл байдлын талаархи тогтоолыг АУБ өнгөрсөн мягмар гарагт баталсан юм. Венесуэльд тавдугаар сарын 20-нд явуулсан сонгуулийн дүнг АУБ үндсэндээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь тус улсын АУБ-ын гишүүүнчлэлийг түдгэлзүүлэх боломжийг нээж өгсөн юм.