Иран улс цөмийн хөдөлгүүрийн систем байгуулна

Иран улс цөмийн хөдөлгүүрийн систем бүтээхэд чиглэсэн бэлтгэл ажлыг эхлүүлсэн тухайгаа Ираны атомын эрчим хүчний байгууллагын тэргүүн Али Акбар Салехи ням гарагт мэдээллийн “Тасним” агентлаг мэдээлснийг “Синьхуа” агентлаг уламжлав.
“Энэхүү томоохон төслийг хэрэгжүүлж дуусгахад хэсэг хугацаа шаардлагатай. Бид төслийн бэлтгэл ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд хэрэгжүүлж дуусгахаар тууштай зорьж байна. Одоогоор уг төсөл дээр Ираны атомын эрчим хүчний байгууллагын олон тооны мэргэжилтнүүд хийгээд нарийн мэргэжлийн компани ажиллаж байна” гэж А.Салехи “Тасним” агентлагт өгсөн мэдэгдэлдээ тэмдэглэжээ.
Цөмийн хөдөлгүүрийн системийг далайн тээвэрт ашигладаг юм.

Санал болгох мэдээ

Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав

Өнөөдрийн /2026 оны гуравдугаар сарын 11/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ойрхи дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад …