Хятад ваар 19 сая ам.долларын үнэ хүрчээ

Францын нэгэн хотын байшингийн дээврээс олдсон 18-р зууны үеийн Хятад ваар Парист мягмар гарагт болсон дуудлага худалдаагаар 19 сая ам.доллараар зарагдсан тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

Нарсан ойд идээшилж буй бугануудын зурагтай уг ваарны амсрыг алтаар чимэглэсэн бөгөөд 30 см өндөр аж. Ваарны эзэн дуудлага худалдаанд оролцохоор ваарыг гутлын хайрцагт хийгээд, нийтийн тээврийн хэрэгслээр ирсэн гэнэ.

Мэргэжилтнүүд уг ваарыг Цин улсын эзэн хаан Цяньлунд зориулан хийсэн бүтээл байна гэж мэдэгдсэн бөгөөд ваарны хийц загвар тэднийг алмайруулсан ажээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …