“Ворошиловын мэргэн бууч” киноны найруулагч таалал төгсжээ

ОХУ-ын нэрт кино найруулагч,Төрийн думын депутат Станислав Говорухин 83 насандаа таалал төгссөн болохыг парламентын доод танхимын дарга Вячеслав Володин албан ёсоор мэдээлэв.Найруулагч удаан хугацаанд өвчилж, улмаар Барвиха дахь сувиллын газарт эмчлүүлж байжээ.

Станислав Говорухин бол ЗХУ болон ОХУ-даа нэрд гарсан чадварлаг кино найруулагч, жүжигчин байсан юм. Түүний 1999 онд бүтээсэн “Ворошиловын мэргэн бууч” кино авлига, шударга бус явдалд идэгдсэн өнөөгийн нийгмийн тогтолцооны эсрэг ард иргэдийн дуу хоолой болсон бүтээл гэж үнэлэгддэг. Үүнээс гадна тэрээр домогт жүжигчин, дуучин В.Высоцкийг нэр алдарт хүргэсэн “Уулзах газраа өөрчилж болохгүй” мөн ”Ахмад Грантын хүүхдүүд”, ” 20-р зууны далайн дээрэмчид”, ”Асса” зэрэг Зөвлөлтийн үеийн хит кинонуудыг бүтээсэн билээ.

 

 

 

 

Санал болгох мэдээ

Хятадын хойд нутагт газрын ховор металлын ордуудыг шинээр илрүүлжээ

Хятадын зүүн хойд нутагт газрын ховор элементүүдийн шинэ ордуудыг нээн илрүүлсэн тухай тус улсын эрдэмтэд …