Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа Д.Трамп биелүүлээгүй

Өнгөрсөн ням гарагт Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай утсаар ярина гэсэн амлалтаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биелүүлсэнгүй гэж Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерсын мэдэгдсэнийг иш татан телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлжээ.

Хоёр улсын удирдагч ямар учраас утсаар холбогдоогүй талаар эх сурвалж мэдээлээгүй байна.

“Ням гарагт Ким Жөн Унтай утсаар ярина. Түүнд утасныхаа дугаарыг өгсөн” гэж Д.Трамп энэ сарын 15-нд сэтгүүлчидтэй ярилцах үеэрээ мэдэгдэж байжээ.

Д.Трамп, Ким Жөн Ун нарын уулзалт энэ сарын 12-нд Сингапурт болсон билээ. Яриа хэлэлцээний дүнд талууд хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан юм.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …