Япон улсад гурван минутын өмнө өдрийн цайндаа гарсан ажилтныг шийтгэжээ

Японы баруун хэсгийн Кобе хотын ус түгээлтийн газрын ажилтан  өдрийн цайндаа  гурван минутын өмнө  гарч  байсныхаа төлөө цалингаа хасуулан шийтгүүлжээ.

Тус байгууллагын удирдлагууд өчигдөр  хэвлэлийн хурал зохион байгуулж, телевизийн камерны өмнө иргэдээс уучлал гуйсан байна. “Сахилга батгүй байдал гарсанд гүнээ харамсаж байна. Биднийг уучлаарай” хэмээн бөхийжээ.

64 настай албан хаагч сүүлийн долоон сарын турш 26 удаа цайны цаг эхлэхээс гурван  минутын өмнө ширээнээсээ босож, бэлэн хоол авахаар гардаг байсныг удирдлагууд ажиглаж тогтоожээ.

Өдрийн цайны цаг нь 12:00 цагаас эхлэн 13 цаг хүртэл үргэлжилдэг журамтай юм байна. Тиймээс төрийн албан хаагчийн хуулийг зөрчсөн гэж удирдлагууд нь үзсэн гэнэ.

 

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …