Орост шар айрагны эрэлт нэмэгдэж байна

 
ОХУ-д зуны аагим халуун өдрүүд үргэлжилсээр байна. Үүний сацуу “ДАШТ-2018”-ын үзэгч олныг дэвэргэсэн хөл бөмбөгийн тоглолтуудтай холбоотойгоор Орос улсад шар айргийн эрэлт нэмэгджээ.

Хөлбөмбөгийн “ДАШТ-2018” энэ сарын 14-нөөс Оросын 11 хотод болж байгаа бөгөөд 7 дугаар сарын 15-нд өндөрлөнө. Сүүлийн өдрүүдэд Орост шар айрагны эрэлт хэрэгцээ ихээхэн нэмэгдэж байна. Зарим үйлдвэрийн шар айргийн нийлүүлэлтэд хүндрэл учраад байгаа аж.

Хэд хэдэн баар, зоогийн газруудад зарим нэр төрлийн шар айргийг захиалах боломжгүй болоод байгааг үйлчлэгчид ДАШТ-тэй холбоотойгоор шар айрагны худалдан авалт нэмэгдсэнтэй холбон үзэж байна. Гэсэн хэдий ч хөлбөмбөгийн тэмцээн хийгээд цаг агаарын нөхцөл байдалтай холбоотойгоор эрэлт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байсан Оросын шар айрагны томоохон компаниуд энэ асуудалд бүрэн бэлтгэлтэй байснаа дурдсан нь тус шингэн бүтээгдэхүүн хомсдохгүй нь тодорхой байгааг харуулж байна гэж “Риа Новости” агентлаг мэдээлсэн байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …