Шри Ланка улсын зүүн хэсэгт оршдог Баттикалоа хот дахь Хиндү сүмд болсон шашны арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэдэг жүжигчин анхаарал болгоомжгүйн улмаас осол үүсгэснээс 20 гаруй хүн түлэгдэж гэмтсэн тухай даваа гарагт “Синьхуа” агентлаг мэдээлэв.
Цагдаагийн ажилтны мэдэгдсэнээр, галт бөмбөгүүд ачсан машин жолоодож явсан жүжигчин сэрэмж алдсанаас осол гаргаж, шашны арга хэмжээг үзэн сонирхож байсан хүмүүс рүү дайран орсон ажээ. Түлэгдэж гэмтсэн хүмүүсийг яаралтай эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний дунд хүүхдүүд хийгээд маш хүнд түлэгдэлттэй хүмүүс ч байсан гэнэ.
Шри Ланка улсад шашин, соёлын арга хэмжээний үеэр гал эргэлдүүлэн бүжиглэх үзүүлбэрийг толилуулдаг уламжлалтай юм байна.