Попын хаан Майкл Жэксоны эцэг таалал төгслөө

Попын хаан  Майкл Жэксоны эцэг Жое Жэксон 89 насандаа таалал төгссөнийг өчигдөр гэр бүлийнхэн нь мэдэгджээ. Жой Жэксон нойр булчирхайн хорт хавдартай байсан аж.

Майкл Жэксоны 1982 онд гаргасан “Thriller” цомгийг 100 сая гаруй хувь борлогдоход эцэг Жое Жэксон нь чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Гэвч эцэг, хүүгийн хооронд зөрчил байсны улмаас Майкл Жэксон нас барахад гэрээслэлд нь Жое Жэксоны нэр байгаагүй, харин эх Катерины нэр байсан юм.

Майкл Жексон анх Опра Уинфригийн нэвтрүүлэгт 1993 оны хоёрдугаар сард оролцож байхдаа хүүхэд насныхаа дарамтынхаа талаар нээлттэй ярьсан байдаг. Тэр ганцаардлаас болон их уйлдаг байсан тухайгаа аавынхаа барааг хараад дотор нь арзайдаг байсан тухай ярьжээ.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …