Албани болон Македоныг Европын Холбоонд /ЕХ/ элсүүлэх тухай яриа хэлэлцээг ирэх оны 6 дугаар сард хийж эхэлнэ гэж тус нийгэмлэгийн Зөвлөл мэдэгджээ.
Албани болон Македоныг ЕХ-нд элсүүлэх тухай яриа хэлэлцээг тодорхой нөхцөлтэйгээр хийж эхэлнэ гэж Австрийн ЕХ-ны асуудал эрхэлсэн сайд Гернот Блюмель ЕХ-ны гишүүн улсуудын дотоод хэргийн сайд нарын уулзалтын дүнд мэдэгдсэн байна.
Харин Грекийн гадаад хэргийн сайд Никос Котзиас хэлэхдээ “энэ талаархи яриа хэлэлцээг даруй эхлүүлэхийг зарим гишүүн улс дэмжихгүй байгаа” гэжээ. Яриа хэлэлцээг эхлүүлэхийг гишүүн улсуудын дийлэнх нь буюу 25 улс дэмжиж байгаа бол Франц, Дани, Нидерланд гэсэн гурван улс хойшлуулах шаардлагатай гэж үзэж байгаа аж.