Өмнөд Солонгосын шигшээ багт баяр хүргэж ЭСЯ-нд нь шар айраг бэлэглэжээ

Мексикийн шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгч шар айраг үйлдвэрлэгч компани “Герман машин”-ыг 2:0-оор хожсон Өмнөд Солонгосын шигшээ багт талархал болгон  Өмнөд Солонгосоос АНУ-д суугаа ЭСЯ-нд хэдэн арван хайрцаг шар айраг бэлэглэжээ. Өмнөд Солонгосын хожил нь Мексикийн шигшээ багт хасагдах шатанд өрсөлдөх багаар тодрох боломжийг өгсөн юм.

“Өмнөд Солонгосын шигшээ багтаа ДАШТ-д амжилттай оролцон, өнөөдрийн тоглолтод ялалт байгуулсанд нь Мексикийн үндэсний шигшээ багийн албан ёсны ивээн тэтгэгчийн зүгээс баяр хүргэж байна. Мексикийн бүх хөгжөөн дэмжигчдийн өмнөөс бид та бүхэнд талархал илэрхийлье. Та бүхэн манай гэр бүлийн нэг хэсэг” хэмээн тус компанийн илгээмжтэй хамт явуулсанд зурваст дурдсан байжээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …