Удахгүй сансрын цэргийн хүчин байгуулна гэлээ

Зэвсэгт хүчний бүрэн хэмжээний, дээд зэргийн төрөл болохын хувьд манай улс удахгүй Сансрын цэргийн хүчин байгуулж магадгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“АНУ-ын хувьд сансрын орон зайд байр сууриа хадгалан авч үлдэх нь хангалтгүй. Бид сансрын орон зайд ноёрхлоо тогтоох нь маш чухал юм. Тийм учраас Сансрын цэргийн хүчин байгуулах үйл явцыг даруй эхлүүлэх захирамжийг би Батлан хамгаалах яаманд өгч байна” гэж Д.Трамп Үндэсний сансрын зөвлөлийн гишүүдтэй Цагаан ордонд уулзах үеэрээ мэдэгдсэн байна.

Энэ санаагаа Д.Трамп өмнө нь хэд хэдэн удаа мэдэгдэж байсан юм. Түүнчлэн сансарт зориулагдсан Зэвсэгт хүчин байгуулах асуудлыг өмнө нь Конгресст хэлэлцэж байсан хэдий ч энэ санааг цуцалсан юм. Тухайлбал АНУ-ын батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис энэ санааг эсэргүүцэж байжээ.

Санал болгох мэдээ

Монгол уламжлалт тан Хятад даяар борлуулалт өндөр, эрэлт ихтэй байна

Монгол Хятадын сэтгүүлчдийн сурвалжлах баг Улаанхад хотод байрладаг Хятад Монгол уламжлалт анагаах ухааны эмийн үйлдвэртэй …