Хятадын технологийн томоохон компани болох Huawei компани ирэх оны нэгдүгээр сарын эхээр хугардаггүй, аль ч тал руу нугарч болдог дэлгэцтэй ухаалаг утас худалдаанд гаргахаа мэдэгдлээ.
Huawei болон Samsung компаниуд энэ талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна. Huawei компани чухам хэзээ худалдаанд гаргахаа тодорхой хэлээгүй ч Samsung компанийн төлөвлөсөн хугацаанаас өмнө худалдаанд гаргах боломжтой гэж мэдэгджээ. Бээжин хотноо 1993 онд байгуулагдсан тус компани ирэх жилүүдэд худалдааны борлуулалтаараа Apple болон Samsung компанитай эн зэрэгцэх томоохон зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа аж.