Японы осол гарсан «Фукусима-1» АЦС-ийн газар нутаг дахь радио идэвхт устай торхыг тойрсон хамгаалалтын далангаас 10-р сарын 2-нд стронци-90 ихээр агуулсан, бусад бета туяаны үүсгэвэр бүхий 430 литрээс багагүй шингэн хальж далайд алдагдсан тухай «Токио цахилгаан эрчим хүч» станцийн оператор компаниас мэдээлжээ.
Шинжээчид радио идэвхт ус нэвчилтийн системээр дараа нь далайд орж чадсан гэж үзэж байгаа юм. 500 тн багтаамжтай ган цистерн ширүүн борооны улмаас хөрс усанд идэгдэж хазайснаас шүүрэлт болсон байна. Мөн Токио эрчим хүчний компаний мэргэжилтнүүдийн хэмжилтээр усанд шингэсэн стронции-90 болон бусад бета цацрагийн эх үүсвэрүүдийн хэмжээ 200 мянган беккерель байгаа ажээ (норм есоор 1 литрт 30 беккерель байх ёстой).
эх сурвалж: Оросын дуу хоолой радио