Филиппин улсын өмнөд нутгийн Минданао арал дээрх Султан Кударат мужийн нийслэл Исулан хотын гудамжинд мягмар гарагийн шөнө баяр тэмдэглэж байсан олон хүний дунд хүчтэй дэлбэрэлт болсны улмаас нэг хүн амиа алдаж, 30 гаруй хүн шархадсан гэж тус арлын цагдаагийн газрын төлөөлөгч мэдээлэв.
Орон нутгийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, баяр тэмдэглэж байсан хүмүүсийн ойролцоо зогсож байсан мотоцикл дэлбэрсэн аж. Үүнээс 40 орчим минутын дараа өөр газарт бас нэг дэлбэрэлт болсон байна.