Тэрбээр Киргизид хийх айлчлалаа угтан “Эркин Тоо” сонинд өгсөн нийтлэлдээ энэ тухай тэмдэглэсэн аж. Туркийн төрийн тэргүүн ирэх сарын 1-3-нд Киргиз улсад болох Стратегийн өндөр түвшний зөвлөл болон Түрэг хэлтэй орнуудын зөвлөлийн дээд хэмжээний уулзалтад оролцох юм.
“Террорист “Фетулла” байгууллага нь “Даеш” бүлэглэл болон “Курдистаны ажилчны нам”-ыг дэмжигч бүлгийн нэгэн адил зөвхөн Туркт төдийгүй дэлхий нийтэд аюул занал учруулж байна” гэж Эрдоган онцлон тэмдэглэжээ. “Турк болон Киргиз улсад хоёр талын харилцаанаас ашиг хүртэх ихээхэн боломж байна. Бидний үндсэн зорилго бол харилцан ашигтай байх зарчимд тулгуурлан хамтран ажиллах явдал билээ” гэж тэрбээр нэмж хэлсэн байна.