South Korean President Moon Jae-in and North Korean leader Kim Jong Un shake hands at the truce village of Panmunjom inside the demilitarized zone separating the two Koreas, South Korea, April 27, 2018. Korea Summit Press Pool/Pool via Reuters TPX IMAGES OF THE DAY - RC1472AFB890

Хоёр Солонгосын удирдагчдын уулзалт энэ сарын 18-нд болно

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин энэ сарын 18-20-ний өдрүүдэд  Хойд  Солонгост айлчлан тус улсын удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний гурав дахь  уулзалтыг зохион байгуулахаар болжээ.

Энэхүү дээд хэмжээний уулзалтын талаар Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын газрын дарга Чун Еуй Ён мэдэгдлээ.

Есдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болох хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар Хойд Солонгосын цөмийн зэвсэггүй бүс болгох үйл явц, Солонгосын хойг дахь энх тайван, эвлэрлийн гэрээний хэрэгжилтийг хэлэлцэхээс гадна хоёр орны ирээдүйн хамтын ажиллагаа, эдийн засаг, худалдаа наймаа гэх мэт хамтын ажиллагааг нэмэгдүүлэх асуудлаар хэлэлцэнэ гэж албаныхан мэдэгдээд байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …