АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөхийг Ким Жөн Ун Өмнөдийн тусгай элчээс хүсчээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тусгай элчид хандан “АНУ-ын эрх баригчдад илгээлтийг нь дамжуулж өгөх”-ийг хүссэн тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ. Тусгай элч Пхеньян хотод ирж, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний захидлыг Умард Солонгосын удирдагчид гардуулсан юм.

Уулзалтын дараа тусгай элч ярихдаа “Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тал дээр ахиц дэвшил гарахгүй байна гэж АНУ дүгнэж байгаатай Ким Жөн Ун санал нийлэхгүй байна” гэжээ.

“Пүнгэри” туршилтын талбайг буулгасан нь БНАСАУ-ыг дахин цөмийн туршилт хийх боломжгүй болгосон. Гэтэл дэлхийн хамтын нийгэмлэгийн зүгээс энэхүү алхмыг зохих ёсоор үнэлээгүй” гэж Ким Жөн Ун тэмдэглэн хэлсэн байна.

Үүний сацуу 2021 оны 1 дүгээр сард АНУ-ын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө Солонгосын хойгийн нөхцөл байдлыг зохицуулах, АНУ-тай харилцаагаа хэвийн болгож чадна гэдэгт найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ.

Солонгосын хойгт дайныг эцэс болгох тухай албан ёсны хэлэлцээрийг тус бүс нутагт Америкийн цэрэг байрлаж буйтай холбож ойлгохгүй байгаагаа Ким Жөн Ун нэмж дурдсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …