Идлиб хотод цэрэггүй бүс байгуулна

ОХУ болон Туркийн эрх баригчид Сири улсын Иблиб хотод цэрэггүй бүс байгуулах шийдвэр гаргасан тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Туркийн удирдагч Тайип Эрдогантай Сочи хотноо уулзсаныхаа мэдэгджээ.
“Уулзалтын үеэр бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцаж, зэвсэгт Сирийн сөрөг хүчин болон Засгийн газрын цэргүүдийг тусгаарлаж буй шугамын дагуу аравдугаар сарын 15 гэхэд 15-20 километрын гүнд цэрэггүй бүс байгуулах шийдвэрийг гаргалаа” гэж Путин хэлсэн байна.
Цэрэггүй бүсийг Туркийн хөдөлгөөнт эргүүлийн анги нэгтгэлүүд болон Оросын цэргийн цагдаа нар хянах аж.
Туркийн Ерөнхийлөгчийн санал болгосны дагуу хүнд зэвсэг, танк зэрэг галладаг тийрэлтэт системүүд, сөрөг хүчний бүлэглэлүүдийн бүх зэвсгийг аравдугаар сарын 10 гэхэд уг бүсээс татна. 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …