Францын тэргүүн хатагтай Брижит Макрон кинонд тогложээ

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макроны гэргий Брижит Макрон “Vestiaires” гэдэг олон ангит кинонд тогложээ.

“Vestiaire” нь богино хэмжээний олон ангит кино бөгөөд Брижитийн тоглосон хэсгүүд болон хамтран тоглосон хүмүүсийн сэтгэгдлийг телевизийн “France2” сувгаар үзүүлжээ. “Брижит манай цуврал киног байнга үздэг фанат учраас бидэнтэй хамт кинонд тоглохыг санал болгосон” гэж жүжигчин Адда Абделли ярьжээ.

 

Францын тэргүүн хатагтай кино зураг авахуулахдаа цэнхэр тэнгэрийн өнгөтэй костюм өмсчээ. Тэрбээр энэ хувцастайгаа 2017 оны 5 дугаар 14-нд болсон нөхрийнхөө тангараг өргөх ёслолд оролцож байсан юм.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …