Террорист халдлагын тоо буурчээ

Террорист халдлага өнгөрсөн жил 23 хувиар буурчээ. Энэ тухай терроризмтай тэмцэх асуудлуудын тухай Төрийн Департаментаас жил бүр бэлтгэдэг илтгэлд дурдсан байна.

Террорист халдлагын тоо 2017 онд 23 хувиар буурсан бол террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 27 хувиар буурчээ. Ийм эерэг хандлага ажиглагдах болсныг судлаачид Ирак дахь террорист халдлагад өртсөн хүмүүсийн тоо огцом буурсантай холбон үзэж байна.

Энэ талаархи мэдээлэлд дурдсанаар, өнгөрсөн жил 100 улс оронд террорист халдлага болжээ. Гэсэн хэдий ч эдгээр халдлага нь газар зүйн хувьд төвлөрсөн байдалтай байжээ. Тодруулбал, террорист халдлагуудын 95 хувь нь Афганистан, Энэтхэг, Ирак, Пакистан болон Филиппин улсуудад болсон байна. Харин террорист халдлагын улмаас амиа алдсан хүмүүсийн 70 хувь нь Афганистан, Ирак, Нигер, Сири болон Сомали улсад бүртгэгджээ.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …