Газрын Дундад тэнгист сүйрсэн Оросын цэргийн “Ил-20” нисэх онгоцтой холбоотой үйл явдал “илүү ноцтой үр дагавар дагуулж болох байсан” гэж Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху мэдэгджээ.
“Оросын нисэх онгоц сүйрсэн явдал илүү ноцтой үр дагаварт хүргэж болох байсан” гэж тэрбээр хэлснийг Израилийн төрийн мэдлийн “Kan” радио уламжилсан байна. Түүний хэлсэн үг чухам ямар утгатай болохыг Нетаньяху тодорхой дурдсангүй.
Израилийн Ерөнхий сайд мөн Иран улсын Сири дэх цэргийн оролцоогоо нэмэгдүүлж байгаатай тэмцсээр байх бөгөөд ОХУ-тай яриа хэлцээгээ хэвээр үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа онцлон тэмдэглэжээ.
Оросын тагнуулын “Ил-20” нисэх онгоц есдүгээр сарын 18-ны шөнө Газрын Дундад тэнгисийн эрэг хавиас холгүй сүйрч, тус улсын 15 цэрэг амиа алдсан юм.
Сирийн объектуудад цохилт өгч байсан бүсэд Израилийн тал Оросын цэргүүдийг төөрөгдөлд оруулсан учраас “Ил-20”-д аюулгүй газарт хүрэх боломж олдоогүй гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.
Сирид цэргүүдийнхээ аюулгүй байдлыг дээшлүүлэх арга хэмжээний хүрээнд зенитийн пуужингийн “С-300” цогцолбороо хоёр долоо хоногийн дотор Дамаскт хүргэж өгнө гэж Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу мэдэгдсэн билээ.