Онц хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг иргэншлээс хасна

Манай улсын эрх баригчид онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн, давхар иргэншилтэй хүмүүсийг Их Британийн иргэншлээс хасна гэж тус улсын дотоод хэргийн сайд Сажид Жавид мэдэгджээ.

“Сүүлийн жилүүдэд манай улсад аюул занал учруулж буй террористуудад бид энэ эрхээ хэрэгжүүлсэн. Одоо бид хамгийн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд энэ эрхийг анх удаа хэрэгжүүлнэ” гэж тэрбээр хэлсэн байна. Юуны түрүүнд энэ арга хэмжээ нь хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт хүүхдүүдийг татан оруулсан гэмт хэргийн бүлэглэлийн гишүүдэд хамааралтай аж.

Сүүлийн жилүүдэд тус улсад иймэрхүү гэмт хэргийн бүлэглэлүүд олшроод байгаа бөгөөд эрх баригчид гар хумхин зүгээр сууснаас үүдэн Их Британид хэд хэдэн дуулиан шуугиан дэгдээд байсан юм. Түүнчлэн тэрбээр Их Британийн оршин суугчдыг террорист байгууллагууд элсүүлэх асуудал хийгээд хар тамхины худалдааны асуудлуудтай хатуу тэмцэхээ амласан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …