“Hyundai Heavy Industries” компани 454 сая долларын үнэ бүхий ажлын захиалга авчээ

Дэлхийн хамгийн том усан онгоц үйлдвэрлэлийн “Hyundai Heavy Industries” компани далай дээр байгууламж барих ажлын захиалгыг АНУ-аас хүлээн авсан байна. Энэхүү захиалгын үнэ нь 513 тэрбум вон буюу 454 сая доллар ажээ.

 “Hyundai Heavy Industries” компани АНУ-ын Луизиана мужид төвтэй “LLOG Exploration Company” компанийн захиалгаар хагас гүнд хөвөх үйлдвэрлэлийн байгууламжийн бүтээн байгуулалтыг ажлыг хийж, 2021 оны дөрөвдүгээр сарын 30 гэхэд хүлээлгэн өгөхөөр болжээ.

Энэхүү байгууламжийг нефть олборлож, боловсруулах зорилгоор Мексикийн буланд байрлуулах ажээ.

Санал болгох мэдээ

Таван сарын хугацаанд мопед, суррон, скүүтертэй холбоотой 754 осол бүртгэжээ

Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн эмч нар өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ГССҮТ-ийн эмч …