Б.Шоовдор ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд барилдсан “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Баатаржавын Шоовдор хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн бөх Алехандра Ромеро Бонилла 4:2-аар ялж, дэлхийн медальтан боллоо.
Түүний хувьд өнгөрсөн жил Шведийн Маттссонд ялагдан медальгүй буцаж байсан бол энэ жил Мексикийн бөх Алехандра Ромеро Бониллаг ялснаар медалийн тавцанд зогслоо.

Санал болгох мэдээ

Үндэсний бөхийн өсвөр үе, залуучуудын улсын аваргууд тодорлоо

Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит, Үндэсний бөхийн өсвөр үеийн УАШБ-ы 16 насанд 107, 17 …