Ардчилсан намын гишүүн, 29 настай Александриа Окасио-Кортес АНУ-ын Конгрессын хамгийн залуу эмэгтэй гишүүн болж магадгүй. Тэрбээр Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Бүгд Найрамдах намын гишүүн Энтони Паппасыг ялах төлөвтэй байгааг телевизийн “Fox News” болон “CNN” суваг урьдчилан таамаглажээ.
Окасио-Кортес Нью-Йорк хотын Бронкс дүүргээс нэр дэвшсэн бөгөөд АНУ-ын бүх иргэнд эрүүл мэндийн даатгалын тогтолцоог хүртээмжтэй болгох, мөн их, дээд сургуульд элсэн ороход үнэ төлбөргүй бэлтгэх бодлогыг, АНУ-ын Цагаачлал болон гаалийн хяналтын албыг татан буулгахыг дэмждэг аж. Окасио-Кортес гаргасан санаачилгаараа АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обамагийн дэмжлэгийг авсан байна.
Одоогоор Конгрессын хамгийн залуу эмэгтэй хууль тогтоогч нь Элиза Стефаник юм. Тэрбээр 2015 онд 30 настайдаа Нью-Йорк муж улсаас Төлөөлөгчдийн танхимд сонгогджээ.