Даваа гарагт АНУ тэргүүтэй эвслээс Сирийн зүүн нутгийн Дейр аль-Цур мужийн Шафех тосгоныг онилон өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас 60 орчим иргэн амь үрэгдэж, шархадсан тухай Сирийн “SANA” агентлаг даваа гарагийн орой мэдээлжээ.
Уг мэдээлэлд тэмдэглэснээр, байлдааны онгоцууд тосгоны орон сууцны хорооллыг онилсон байсан бөгөөд даваа гарагт гарсан дээрх хэрэг нь мөн Дейр аль-Цур мужийн Хажин тосгонд хоёр эмэгтэй, хоёр хүүхэд амь үрэгдсэнээс нэг хоногийн дараа гарсан аж.
Тус мужид өгсөн цуврал агаарын цохилтууд нь нутгийн олон мянган оршин суугчийг дүрвэхээс өөр аргагүйд хүргэсэн гэж “SANA” агентлагийн мэдээнд онцлон тэмдэглэжээ.
Түүнчлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд АНУ тэргүүтэй эвслээс “Лалын улс” бүлгийн сүүлийн түшиц газрыг онилон өгсөн агаарын цохилтод өртсөний улмаас нийт 41 хүн амь үрэгдсэн байна.
Тус бүс нутагт өгөх агаарын цохилтын тоо нэмэгдсэн нь Курдууд тэргүүтэй террорист бүлгүүд халдлагын хоёр дахь давлагааг эхлүүлэхээр төлөвлөж байгаатай холбоотой ажээ.