БНСУ: Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана

Дэлхийн II дайны үед албадан хөдөлмөр эрхэлж байсан Солонгос эмэгтэйчүүдийн хохирлыг барагдуулах зорилготой Японы санхүүжилттэй нөхөн олговрын санг татан буулгана гэж БНСУ мэдэгдлээ.

Энэ шийдвэр нь БНСУ болон Японы хооронд хэдэн арван жил үргэлжилсэн бэлгийн мөлжлөгтэй холбоотой маргааныг таслан зогсоох зорилготой 2015 оны гэрээг хүчингүй болгож, хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгах аюултай гэж олон нийт үзэж байна.

БНСУ-ын Хүйсийн тэгш байдал, гэр бүлийн яамны төлөөлөгч өнөөдөр мэдэгдэл хийж, санг татан буулгах хууль ёсны алхам хийнэ гэж мэдэгджээ. 2016 оны долдугаар сард байгуулсан уг санд Япон өнөөг хүртэл 8.8 сая ам.долларын санхүүжилт хийжээ.

Олон арван мянган Солонгос эмэгтэй Япон цэргүүдийн бэлгийн дур хүслийг хангах бусармаг үйл хэргийн золиос болсон гэж түүхчид бичсэн байдаг.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …