Тагнуулын хэрэгт буруутгагдсан Японы иргэнд 12 жилийн ял оноожээ

 

Хятадын шүүх тагнуул хийсэн хэрэгт буруутгагдсан Японы иргэнд 12 жилийн ял оноожээ.

NHK” телевизийн мэдээлснээр, тэрбээр Японы Хоккайдо мужийн засаг захиргааны төв Саппоро хотын оршин суугч бөгөөд өдгөө 73 настай аж. 2015 онд баривчлагдан саатуулагдаж байсан тэрбээр мөн 3,27 сая иен буюу 30 мянга орчим ам.долларын торгууль төлөхөөр болсон байна.

2015-2017 оны хугацаанд тагнуул хийсэн хэргээр Японы нийт 11 иргэн баривчлагдан саатуулагдсан бол энэ оны 5 дугаар сард Хятадын Чунцин хотод шашин нэвтрүүлэгчийн үйл ажиллагаа явуулсан хэргээр Японы 20 иргэнийг баривчлан саатуулсан байна.

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …