Бүх уншигчиддаа энэ өдрийн мэнд. Ойрд ганцаардаад нэг л уйтгартай байна. Өөрийнхөө тухай бичмээр санагдаад.
Би нэгэн компанид удирдах ажил хийдэг 29 настай, энгийн л нэг даруухан бүсгүй. Амьдрал бол миний хувьд тэмцэл гэж ойлгож өнөөг хүртэл тэмцэж, хөдөлмөрлөж ирсэн, нэгэн компанид менежерийн ажилд орсноос хойш 6 жил амралтгүй ажиллаж, бараг л зарц хийж, одоо гүйцэтгэх захирал хийдэг, байр, машин, боломжийн цалин гээд хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж яваа хүн харахад аз жаргалтай нэгэн боловч ойрд цаанаа нэг л ганцаардаад байна.
Одоогоос 4 жилийн өмнө нэг залуутай нэг жил амьдарч байгаад салсан. Хамгийн ихээр итгэж, хайранд нь бардам байдаг байсан тэр залуу өөр хүнтэй суугаад хүүхэдтэй болооод явсан. Тэрнээс хойш эрэгтэй хүмүүсд итгэх итгэл маань багассан бүгд л яг адилхан байхдаа гэж боддог болсон. Гэхдээ бүүр ч итгэл алга болоогүй л дээ сайн залуучууд байгаа гэдэгт итгэдэг. Гэхдээ тэд нар нь хаа ч яваа юм миний замд л тааралдаагүй л байна.
Анхны хайраасаа салаад 2 жилийн дараа нэг залуутай 8 сар орчим уулзаад больсон нэг л тийм амьдралын зорилгогүй хэнэггүй, насан туршдаа хамт амьдрана гэхээр үргэлж сэтгэл дундуур явах юм шиг санагдаад тэр залуугаас салсан. Анхаасаа л тэр залуутай 2 жил секс хийгээгүй байсан болохоор, тэр залуу надад сайн гэдэг байсан болохоор ганцаараа байсан дор 2-улаа байсан нь дээр гээд уулздаг болсон боловч сүүлдээ хүний амьдралыг үрээд яахав өөр эхнэртэй болж үр хүүхэдтэй болог гээд түүнээс больсон.
Тэрнээс хойш дахиж хайргүй хүнтэй уулзаж өөрийнхөө болон бусдын амьдралыг үрээд яахав гээд хүмүүстэй холбоо тогтоогоогүй байсаар мөн жил гаран болжээ.
Өнгөрсөн хугацаанд ажил гэр гэж явсаар байгаад нас минь яваад байгааг анзаарсангүй гэтэл би чинь 29 хүрч хүүхэд гаргах нас минь оройтоод байгааг энэ жилээс л мэдэрч байна.
Хөөрөхн охинтой болоод гое хувцас өмсүүлээд хамт дэлгүүр хэсмээр, гэртээ хүүхдээ харж хоол хийж, гэрээ цэвэрлэж, цэцэг ургуулж эмэгтэй хүнийхээ ажлыг хийхийг хүсэж байна. Амралтгүй ажлаас залхаж байнаа.
Заримдаа бурхан намайг мартсан юм шиг санагдах юм эргэн тойрны хүмүүс, үр хүүхэдтэй болоод декретээ аваад, нөхөр, хүүхэд гээд амьдралын нь олон проблемуудаа шийдэх гээд гүйж байхад би гэдэг хүн өглөө ажил орой гэр гээд нэгэн хэмнэлээр л яваад байдаг дахиад хэдэн жил ч ингэж явах юм бүү мэд.
Би уг нь тийм ганцаардмал уйтгартай хүн биш л дэ найз нөхөдтэй, ажлын хамт олон дотроо хөгжилтэй, ер нь нийтэч, нөхөрсөг, ямар ч хүнтэй нийцээд хамтран ажилладаг, эсвэл ажлаа бүтээдэг элдэв маяг, их зан байхгүй,зарчимч, ер нь амьдралдаа буруу зүйл хийхгүй, ганц л амьдрах хорвоод хийсэн бүтээсэн зүйлтэй эргээд харахад харамсахгүй амьдрахыг зорьдог тийм л хүн.
29 нас хүртлээ 2 залуутай уулзаж байсан бас хэзээ ч аборт энэ тэр хийлгэж байгаагүй.
Бас гадаад үзэмжийн хувьд хүн тоохооргүй царай муутай биш ганц бие болохоор гадаад үзэмжиндээ анхаарах цаг зав гардаг, дэлгүүр хэсч, дасгал хийж, найзуутайгаа уулзаж, бас албаар түгжрэлтэй замаар машиндаа хөгжим сонсож ганцаардлаа тайлах юм даа.
Хүүхдээ тэврээд хосоороо явж байгаа залуучуудыг хараад атаархах юм.
Би эсвэл тийм даруухан юм болуу эрчүүдэд даруухан хүмүүс таалагдаггүй юм болов уу? Ингээд л яваад байвал нөгөө төмөр хатагтай гэдэг нь болох юм шиг байна.
Мөн секс хийгээгүй удсан болохоор ойрд секс хүсээд, ааш муутай, ууртай, бас нүүрээр юм гараад дутагдал гэдэг нь л болоод байх шиг байна.
Бурхан миний зам дээр нэг л өдөр сайхан залуу тавьна гээд хүлээх ёстой юу эсвэл ямар нэгэн арга хэмжээ авах ёстой юу та бүхэн яаж эхнэр, нөхөртэйгөө танилцаж байснаа хуваалцаж зөвөлгөө өгөөч.
Би тийм өндөр шалгуур тавьдаггүй миний нөхөр болох хүн зүгээр л сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэх хүн чанартай, итгэж болохоор тийм эр хүн байгаасаа л гэж боддог.
Эх сурвалж: Секс.мн