ОУХМ М.Нандинцэцэгийн багш Л.Энхбаатар “Олимпийн алдар” одон хүртлээ 

МҮОХны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт, Азийн наадмын хүрэл медальт, Дэлхийн цомын мөнгөн медальт, Монгол улсын 11 удаагийн аварга, ОУХМ М.Нандинцэцэгийн багш, дасгалжуулагч спортын мастер Л.Энхбаатарыг хүлээн авч уулзан, Олимпийн алдар одон хүртээлээ. 

М.Нандинцэцэг нь 14 наснаасаа Л.Энхбаатар багшийн удирдлага дор бэлтгэл, сургуулилтаа хийж, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, Монголын эмэгтэй боксчдоос дэлхийн анхны медалийг эх орондоо авчирсан түүхэн амжилтын эзэн болсон билээ.

Л.Энхбаатар нь 18 жил боксын дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд одоогоор “Zeus” клубд М.Нандинцэцэг болон өсвөрийн тамирчдыг бэлтгэж байгаа аж.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …