Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү тус улсын хамгийн нөлөө бүхий эмэгтэй Ким Ё Жон БНАСАУ-ын Ардын дээд хурлын гишүүнээр сонгогдсон талаар Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээлэв.
Хойд Солонгост сонгууль гуравдугаар сарын 10-ны өдөр явагдаж, сонгогчдын 99.99 хувь нь саналаа өгч, 687 гишүүнийг 100 хувийн саналаар сонгосон байна.
Ким Ё Жоны хувьд Солонгосын ажилчдын намын төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн орлогч даргын албан тушаал хашдаг.
БНАСАУ-ын Ардын дээд хурал нь жилд нэг удаа Пеньянд чуулж, улсын төсөв тэргүүтэй хуулийн төслүүдийг хэлэлцэн баталдаг байна.