Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч Жим Ён Ким АНУ-ын удирдлагыг тус оронд үргэлжилж буй төсвийн хямралтай холбогдуулан шүүмжилжээ.
Тэрээр “2011 оны 8-р сард мөн ийм байдал болж бараг л АНУ дампуурах шахсан бөгөөд улсын өрийн дээд хэмжээг ихэсгэх талаарх маргаан хөгжиж буй орнуудын учир байдалд хүндхэн үр дагаврыг учруулсан” гэж Германы «Зюддойче цайтунг» сонины сурвалжлагад мэдэгдсэн байна.
«Шилжилтийн эдийн засагтай орнуудад одоогийн байдлаар түүнтэй түүнгүй нилээд хунд байдалтай байгаа»-г тэрээр онцолжээ. Би Вашингтоны улс төрчдөд тэдний хийж байгаа явдлаас үүдэн бусад дэлхий ертөнцөд асар их үр дагавар бий болж байгааг тайлбарлахыг хичээж, болж буй үйл явдлыг бид ихэд сэтгэл тугшин ажиглаж байна» гэж Бүх дэлхийн банкны ерөнхийлөгч дурьдсан юм.
АНУ-ын засгийн газар 2014 оны санхүүгийн жилийн холбооны улсын төсвийг батлаагүйгээс 10 сарын 1-нээс эхлэн 12 дахь хоног хаалттай байгаа билээ. Байдал улам гүнзгийрч 10 сарын 17-нд дефолт болж болзошгүй аюул тулгараад байна. Харин Конгресс өдий болтол улсын өрийн дээд хэмжээг ихэсгэн, зээлдэхээ үргэлжлүүлэхийг шийдвэрлэж чадаагүй байгаа юм.
эх сурвалж: оросын дуу хоолой радио